Өнөөдөр Алтанбулагийн боомтоор иргэдийг татан авна

ALs
2020 оны 10-р сарын 22 -нд

УОК-оос Монгол Улс, ОХУ-ын хилийн Алтанбулаг-Хиагт авто замын боомтоор монгол болон гадаадын иргэдийг энэ сарын 22-ны өдөр татан авахаар болсон. Татан авалтыг өнөөдөр 12:00-15:00 цагийн хооронд зохион байгуулах юм. Иймд бүртгүүлсэн иргэд коронавирусийн шинжилгээ хийлгэж, тусгаарлагдах байрны төлбөр төлсөн байх шаардлагатайг албаныхан анхааруулсан.

Түүнчлэн иргэд төлөвлөсөн цагаас хоцролгүй, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн ирэхийн зэрэгцээ хувийн тээврийн хэрэгсэл болон гэрийн тэжээвэр амьтны хамт ирэх тохиолдолд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авах ёстойг Улаан-Үд дэх Ерөнхий консулын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна