Монголын жүдочид Будапештэд газардлаа

ALs
2020 оны 10-р сарын 22 -нд

Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн Дэлхийн цуврал тэмцээн энэ сарын 23-25-нд Унгар Улсын нийслэл Будапешт хотод болно.  

“Гран При”-гээс "Их Дуулга" ангилалд шилжсэн энэ тэмцээнд таван тивийн 76 орны 538 жүдоч эрэгтэй, эмэгтэй долоон жинд хоёр өдрийн турш өрсөлдөх бөгөөд IJF-ээс зарласан "Токио 2021" зуны олимпын наадамд оролцох эрхийн оноо олгох гурван том тэмцээний нэг юм.

Манай улсын хувьд гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл тэргүүтэй эмэгтэй 13, эрэгтэй 13, нийт 26 жүдоч зодоглохоор "Хүннү Айр" компанийн тусгай нислэгээр нисэж Будапешт хотод газардсан байна.

Тэдний Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч З.Батбаяр хүлээн авч угтжээ.

Баг, тамирчид, дасгалжуулагчид нисэх онгоцны буудалд газардсны дараа коронавирусний шинжилгээнд хамрагдуулсны дараа байрлах зочид буудалдаа хүрэлцэн очжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна