Таван шарын төмөр замын гармыг засварлах тул өнөөдөр 23:00 цагаас маргааш 08:00 цаг хүртэл тус хэсгийн замыг хаана

ALs
2020 оны 10-р сарын 23 -нд

Нийслэлийн БГД-ийн 20 дугаар хороо, Таван шарын төмөр замын гарам дээр засварын ажил хийгдэх тул өнөөдөр 23:00 цагаас 24-ний 08:00 цаг хүртэл тус хэсгийн замыг бүрэн хаана.

Иймээс жолооч та бүхэн тухайн замаар зорчилгүй, Саппорогийн тойрог, Хөсөг трэйдийн уулзвар, Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4-ийн зам, Сонсголонгийн уулзвар, Моносын уулзвар гэсэн замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зөвлөлөө. 

Зам хаахтай холбогдуулан тухайн байршилд 600 мм-ийн цэвэр усны шугамын эвдрэлийг засварлах, Авто замын засвар нөхөөс, Төмөр замын эвдрэлтэй төмөр бетон дэр солих зэрэг ажлууд хийгдэнэ.

Уг ажлын гүйцэтгэгчээр "Хүрд" ХХК, Замын 2-р анги, "Нано Экологи" ХХК ажиллах бөгөөд хяналтыг УБТЗ, УСУГ, НАЗХГ хийх юм.

 

Эх сурвалж: Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна