ОХУ коронавирусний вакцинаа 11 дүгээр сарын эхээр тарьж эхэлнэ гэж мэдэгдлээ

ALs
2020 оны 10-р сарын 23 -нд

ОХУ-ын Гамалея судалгааны хүрээлэнд боловсруулж гаргаж авсан “Спутник-5” вакциныг ирэх 11 дүгээр сарын эхээр тарьж эхэлнэ хэмээн уг төвийн дарга Александр Гинцбург мягмар гарагт сэтгүүлчдэд ярьсан байна. Түүний хэлснээр вакциныг эхний ээлжинд эмч, багш нарт хийнэ. Харин бусад хүмүүс ажил мэргэжлээсээ үл хамааран үүний дараа тариулж болох юм байна.

Мөн ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустин “Коронавирусний эсрэг анхны вакцин Орос оронд үйлдвэрлэгдэж байгаад бахархалтай байна. Вакциныг дэлхийн бусад улс оронд даруй нийлүүлэх болно” гэж ярьжээ.

Тэгтэл Оросын зарим шинжээч Засгийн газар нь уг вакцины туршилтын сүүлийн шатыг бүрэн дуусгаагүй атлаа тарьж эхэлж байгаад санаа зовниж байна гээд үйл явцыг түргэвчилж яарах шаардлагагүй гэжээ.

1957 онд анх сансарт хөөргөж байсан хөлгийн нэрээр “Спутник-5” гэж нэрлэсэн коронавирусний вакциныг Оросын эрүүл мэндийн яам энэ оны наймдугаар сард баталсан. Тухайн үед 3 дахь шатны туршилтыг алгассан гэж мэргэжилтнүүд болгоомжилж байсан ч Оросын Засгийн газраас өгсөн батламжийн дараа 40 мянга орчим хүнийг туршилтад хамруулжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна