ЭМЯ-наас өчигдөр коронавирусийн халдварын есөн шинэ тохиолдол илэрч, манай улсад нийт 337 тохиолдол бүртгэгдсэнийг мэдээлсэн. ХӨСҮТ-д өчигдрийн байдлаар 25 иргэн эмчлүүлж байгаагийн 11 нь хөнгөн, 14 нь хүндэвтэр байна. Халдвар авсан иргэд хаанаас ирсэн талаар ЭМЯ-наас тодруулахад, Франкфурт-УБ-ын онгоцоор ирсэн долоон иргэн, ХӨСҮТ-д хяналтад байсан хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн гэв. ЭМЯ-наас өнөөдрийн статистик мэдээллээ өдөр гаргах юм.
Бямба гарагийн өглөө 05.30 цагийн орчим Франкфурт-УБ-ын онгоц газардсан бөгөөд энэ онгоцоор 258 иргэн эх орондоо ирсэн юм. Иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-35, өндөр настан-33, эрүүл мэндийн шалтгаантай-9, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 181 иргэн байгаа юм.
Иргэдийг ХӨСҮТ, “Холидэй”, “White house” зочид буудал болон “Энхсаран” сувилал, “Синдүра мед” эмнэлэгт тусгаарлав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна