АН: Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох хууль өргөн барина

ALs
2020 оны 10-р сарын 26 -нд

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийж байна. АН-ын бүлгээс Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн барих гэж байгаа тухайгаа мэдээллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Төсөлд өндөр насны тэтгэврийг 500 мянган төгрөгөөс дээш болгохоор төсөлд тусгасан. Өнөөдөр улсын хэмжээнд 441 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 277.5 мянган иргэн 300 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Сард 300 мянган төгрөгөөр амьдрах боломжгүй. Энэ хүмүүс бол социализмын үед ажиллаж байсан, эрт тэтгэврээ тогтоолгосон хувийн өмчгүй хүмүүс байдаг.

ҮСХ-ноос гаргасан статистикаар өрхийн дундаж зардал 1.1 сая төгрөг болсон. Гэтэл хоёр ахмад настны тэтгэвэр нийлээд нэг сая төгрөг хүрэхгүй байна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.119
    2020 оны 10-р сарын 27 -нд

    Угаасаа тэтгэврийн хэмжээг аж-жил төлсөн татвар -с хамааруулан тогтоосон бхад яагаад заримыг нь нэмж, тэтгэврийнхнийг ялгаж хувааж бдаг бна аа!!! Заримынх нь 6 саяя-н өрийг хаачихаад , 1 сая төгрөг өгнө гээд өгөөч үгүй Өгөх чүгүй !!! ОДОО БАС ЯЛгаварлаж бна. Ийм төр удирдлага ,бх ч хэрэг алга !!!

    Хариулах