Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага /FATF/-аас манай улсыг 2019 оны арван хоёрдугаар сард стратегийн дутагдалтай улсын жагсаалт /саарал жагсаалт/-д оруулсан юм.
Үүнээс хойш Төв банк, Хууль зүй, дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо болон хууль хүчний байгууллагууд хамтран ажлын хэсэг байгуулж, хэд хэдэн удаагийн тайланг ФАТФ-д хүргүүлсэн. Ингээд энэ сарын 23-нд болсон ФATФ-ын нэгдсэн хуралдаанаар Монгол, Исланд улсуудыг саарал жагсаалтаас гаргав.
ФАТФ-ын Ерөнхийлөгч Маркус Плейер Монгол Улс өгсөн даалгаврыг амжилттай биелүүлж, мөнгө угаахтай тэмцэх ажилд ахиц гаргасан болохыг онцолж манай 11 сарын дараа “Саарал жагсаалт”-аас гарлаа. Гэхдээ цаашид дахин энэ цолыг хүртэхгүй байх нь чухал. Учир нь ФАТФ байнга зөвлөмжөө шинэчлэн, гишүүн орнуудадаа шинэ шаардлага юм.
Хэдийгээр бусад улсуудтай харьцуулахад богино хугацаанд даалгавраа биелүүлсэн ч саарал жагсаалтад багтсан нь гадаад тавцанд Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн. Мөн гадаад худалдаа эрхэлдэг ААН-үүд, гадаад гүйлгээ хийдэг иргэдэд чирэгдэл учруулсан юм. Иймд Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатараас саарал жагсаалт манай эдийн засагт чухам ямар сөрөг нөлөө үзүүлсэн талаар тодруулав. -Манай 12 арилжааны банк гадаадын 57 банктай корреспондент банкны харилцаатай байгаа. Саарал жагсаалтад орсноос хойш гадаадын дөрвөн банкны 17 данс хаагдсан. Энэ онд манай эдийн засагт төдийгүй дэлхий дахинд КОВИД-19 цар тахлын нөлөөлөл өндөр байсан тул саарал жагсаалтын нөлөөлөл харьцангуй бага байсан. Мэдээж гадаад төлбөр тооцоо, гадаад гүйлгээ, хувь хүн аж ахуйн нэгжийн төлбөр тооцоонд саад учруулах нөхцөл байдлууд үүсч байсан. Олон улсын судалгаагаар саарал жагсаалтад орсны дараах нэг жилийн хугацаанд тухайн улсын ДНБ-ий өсөлтийг 0.98 нэгж хувиар бууруулдаг гэсэн судалгаа байдаг. Корреспондент банкууд хаагдахад дараах шалтгаанууд гол нөлөөг үзүүлсэн гэж үздэг.
Эрх баригчид саарал жагсаалтаас манай улсыг гаргасны дараа “ Бид өөрсдөөс хамаарах ажлуудаа хийсэн. Мөнгө угаах, терроризмтой тэмцэх манай улсын тогтолцоо богино хугацаанд сайжирсан” гэж дүгнэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна