Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 09:35 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 21:20 цагт газардах хуваарьтай байна.
Тус онгоцоор 210 иргэн ирнэ. Иргэдийг ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн Онцгой Жаргалант сувилал, Наранбулаг амралтын газар, Тэмүжин, Новотел, Туушин, Зүчи, Эрхэс, Кемпински зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна