"Halloween"-ний баяр тэмдэглэхийг хориглолоо

ALs
2020 оны 10-р сарын 28 -нд

 "Halloween" буюу сүнсний баяр нь Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн жагсаалтад тусгагдаагүй байдаг.

Иймд БШУЯ-наас бүх шатны боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын дунд сүнсний баярыг тэмдэглэхгүй байх сайдын тушаал өнгөрсөн онд гарч, ЕБС-ийн удирдлагуудад албан тоот өгч байсан юм.

Сайдын тушаалд:

Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц баяр, арга хэмжээнд хүүхдээ оролцуулахгүй байхыг зөвлөсөн байна.

Энэ шийдвэр цуцлагдаагүй, хэвээрээ байгаа бөгөөд тушаалыг мөрдөж ажиллахыг албаныхан санууллаа.

 

 

Сүнсний баяр Ирландчуудаас үүсэлтэй бөгөөд тэд аравдугаар сарын 31-ний үдэш дэлхийд бүх сүнс цугладаг хэмээн үздэг байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна