Автозам дээр тамхины иш хаявал Зөрчлийн тухай хуулиар торгоно

ALs
2020 оны 10-р сарын 29 -нд

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас "Хогоор бүү хорло" аяныг эхлүүлж "Тамхины хоггүй хотыг хамтдаа бүтээцгээе" хэмээн уриалж буй.

Тэгвэл Зөрчлийн тухай хууль дахь холбогдох заалтаас хүргэж байна. 

Зөрчлийн тухайн хуулийн

  • 7.1.1-т "Олон нийтийн газар, авто зам, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
  • 5.3.1-т "Утаат тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан, эсхүл татах боломж олгосон бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." хэмээн заасан.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна