“Поэма” концертод зөвхөн Монгол бүтээл эгшиглэнэ

ALs
2020 оны 10-р сарын 29 -нд

Морин хуурын чуулгын хамт олон энэ сарын 30, 31-нд “Поэма” дан хөгжмийн концертоор үзэгчидтэйгээ уулзах гэж байгаа билээ.

Тус тоглолтод зөвхөн Монгол бүтээл эгшиглэх аж. Тодруулбал, хөгжмийн зохиолч Ц.Эрдэнэбатын флейт хөгжимд зориулсан “Интермеццо”-г хөгжимчин Г.Гэрэлцэцэг гоцлох аж.

Мөн Х.Мөнх-Ертөнцийн олон улсын хөгжмийн зохиолчдын уралдаанд шагналт байр эзэлсэн Морин хуурын чуулгад зориулсан концертын “Уран сэтгэмж”-ийг тоглох гэнэ.

Түүнчлэн Х.Алтангэрэлийн шинэ бүтээл Морин хуурын чуулгад зориулсан “Хүрдэн” концертыг анх удаа хүргэхээр зэхжээ.

Үүнээс гадна хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын хоёр бүтээлийг эгшиглүүлэх юм байна. Ёочингийн концертыг нь тус чуулгын хөгжимчин Б.Алтантуул сонордуулах бол морин хуурын V концертыг нь морин хуурч, концертмейстер, удирдаач Н.Жигжиддорж тоглох ажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна