Д.Сарангэрэл: БОАЖЯ ирэх дөрвөн жилд хогноосоо салахад гол анхаарал хандуулж ажиллана

ALs
2020 оны 10-р сарын 30 -нд

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр байгалт орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаатай ажиллаж байна. БОАЖЯ 121 албан хаагчийн  орон тоотой 7 газар, 7 хэлтэстэй ажиллаж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн 34 захиргаа ажилладаг. УЦУОШГ, нөгөөх нь шинээр байгуулагдсан Усны газар гэсэн хоёр агентлагтай гэх мэтээр салбарын сайд Д.Сарангэрэл товч танилцуулав. Сайд Д.Сарангэрэл, БОАЖЯ энэ дөрвөн жилд хогны асуудлыг шийдвэрлэхэд гол анхаарал хандуулж ажиллана. Үндэсний хэмжээнд 4.3 сая тонн хог гардгийн 1.3 сая тонн нь Улаанбаатар хотод гардаг. Нийслэлд хог боловсруулах үйлдвэрүүд бий. Нэмж үйлдвэрүүд байгуулахад хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч ажиллана гэлээ.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна