ШУА-ийн ерөнхийлөгчөөр Д.Рэгдэлийг батламжлав

ALs
2020 оны 10-р сарын 30 -нд

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 26-ны өдөр захирамж гарган Дүгэрийн Рэгдэлийг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи /ШУА/-ийн ерөнхийлөгчөөр батламжилжээ.  

ШУА-ийн Их чуулган энэ сарын 22-нд хуралдан ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиа явуулж ШУА-ийн ерөнхийлөгчөөр Д.Рэгдэлийг улираан сонгосон юм.

ШУА-ийн эрх зүйн байдлын тухай хуулиар ШУА-ийн ерөнхийлөгчийг Монгол Улсын Ерөнхий сайд батламжилдаг.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна