ЭМЯ-ны мэдээллээр манай улсад хийсэн "COVID-19"-ийн шинжилгээнд нийт 89.325 хүн хамрагджээ. Өнөөдрийн байдлаар уг халдвараар 33 хүн эмчлэгдэж байгаагаас 24 нь хөнгөн, 9 нь хүндэвтэр байдалд байна. Өнөөдөр халдварын 6 тохиолдол нэмэгдэж, нийт тохиолдол 346-д хүрээд буй талаар ЭМЯ албан ёсны цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.
Нэг ёсондоо манай улсад зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо 346 болоод байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын талаар ЭМЯ-наас одоогоор тодорхой мэдээлэл хийгээгүй байна.
Хамгийн сүүлд манай улсад Будапешт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 90 хүн эх орондоо ирсэн юм. Тэдний 3 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 2 нь жирэмсэн, 8 нь оюутан, 44 нь санхүүгийн гачигдалтай, 33 нь бусад хүндэтгэн үзэн шалтгаантай иргэн байв. Тэднийг ХӨСҮТ, ОБЕГ-ын Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Эрхэс” зочид буудалд тусгаарлаад байгаа юм.
Мөн өнгөрсөн хугацаанд ОХУ-аас орж ирсэн 30 жолоочоос халдвар илэрсэн бөгөөд хамгийн сүүлд Цагааннуурын боомтоор орж ирсэн хоёр орос жолооч халдвартай нь тогтоогдсон. Тиймээс Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увс аймгийн Боршоо боомтыг 11 дүгээр сарын 2-ноос 21 хоногийн хугацаанд түр хаахаар Засгийн газраас шийдвэрлээд байна.
Тусгаарласан нийт 31.337 хүнээс 3212 нь яг одоо тусгаарлалтад байна. Эдгэрсэн 313 хүнээс:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна