Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2020 оны А/36 дугаар тушаалаар батлагдсан “Өртөөт марафон 2020” биеийн тамирын үйл ажиллагаа нийт 4 өртөө дамжин зохион байгуулагдана.
Удирдамжийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт "Налайх-2020", “Сэлэнгэ-2020” өртөөт марафон амжилттай явагдсан бол өнөөдөр Дорноговь аймагт "Сайншанд-2020" өртөөт марафон нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Байгальтуяа, аймгийн БТСГ-ын дарга Г.Батлхам нар оролцлоо.
Өртөөт марафонд ахмадын ангилалд таван баг, залуучуудын ангилалд 16 баг, нийт 21 баг оролцож байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна