Цасны улмаас Гүнтийн давааны авто замд халтиргаа үүсэж, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ.
Мөн Дархан-Уул, Дундговь, Хэнтийн чиглэлийн даваа гүвээтэй замд халтиргаа гулгаа үүсэж, авто машин зорчиход хүндрэлтэй байгааг ТЦА-наас анхааруулж байна.
Хэрэв жолооч таны тээврийн хэрэгсэл зуны дугуйтай бол өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг учирч болох эрсдэлээс хамгаалж өвлийн дугуйгаар солихыг анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна