2020 оны арваннэгдүгээр сарын 2-ноос улсын хэмжээнд хот, хөдөөгийн бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгож эхэлнэ. УИХ-аар өнгөрсөн наймдугаар сард Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар уг зохицуулалт хэрэгжиж эхэлж буй юм. Хөнгөлөлттэй эмийг хэрхэн олгох талаар ЭМДЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийсэн билээ.
Шинэ хууль хэрэгжих болсонтой холбогдуулан ЭМД-аар олгох эмийн нэрсийн жагсаалтыг шинэчлэн гаргаж, өнөөдөр иргэдэд танилцуулж байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр 136 нэр төрлийн 522 худалдааны нэршлийн эмэнд 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргажээ. Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалттай ЭНД дарж танилцана уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна