Монгол Улсын хэмжээнд ойрын өдрүүдэд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 1-нд буюу сүүлийн гурав хоногт ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын нэг лаборатори, Сэлэнгэ болон Дорнод аймаг дахь салбар лабораторид нийт 2,263 сорьцод шинжилгээ хийлээ. Ингэхэд есөн хүний сорьцод коронавирусийн халдвар илэрсэн" гэлээ.
Илэрсэн тохиолдлуудын тухай тодруулбал,
- Аравдугаар сарын 28-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүн, 27 настай эмэгтэй, Монгол Улсын иргэн.
- Аравдугаар сарын 22-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн гурван хүнээс халдвар илэрсэн. Эдгээр нь 21, 58, 64 настай эрэгтэй хүмүүс бөгөөд нэг нь ОХУ-ын иргэн.
- Мөн Алтан булаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн таван жолоочийн шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн тухай ХӨСҮТ-өөс мэдээлэв.
Бусад шинжилгээний хариуг танилцуулбал:
- Аравдугаар сарын 31-нд Өмнөд Суданаас ирсэн 223 энхийг сахиулагчийг шинжлэхэд коронавирусийн халдвар илрээгүй
- Аравдугаар сарын 28-нд Токио-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 173 хүний шинжилгээ
- Аравдугаар сарын 20-нд Энэтхэг улсаас ирсэн 51 хүний шинжилгээ
- Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 256 хүний давтан шинжилгээАравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 260 хүний
- давтан шинжилгээ
- Аравдугаар сарын 18-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 261 хүни давтан шинжилгээ
- Аравдугаар сарын 17-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 257 хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.
- Мөн аравдугаар сарын 12-нд Сөүлээс ирсэн 268 хүний давтан
- Аравдугаар сарын 10-нд Токиогоос ирсэн 83 хүний давтан
- Аравдугаар сарын 31-нп Алтанбулаг боомтоор орж ирсэн 13 хүний шинжилгээ болон
- Аравдугаар сарын 12, 17, 22-нд Замын-Үүд 127 хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.
- Түүнчлэн ХӨСҮТ-д сэжигтэй хэмээн ажиглалт, тандалтад орсон 18 хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.
- Тандалтын зорилгоор Улсын хоёр болон гуравдугаар төв эмнэлэг, БЗД, Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлгээс санамсаргүй түүврийн аргаар нийт 19 хүний сорьцод шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.
- Тусгаарлан ажиглах байранд байгаа 34 хүний давтан шинжилгээ
- Үүрэг гүйцэтгэж буй 41 эмч ажилтныг хяналтын шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй байна.
- Мөн Дорнод аймагт 140 хүнд хийсэн тандалтын шинжилгээ,
- Ачаа тээврийн 89 жолооч
- Цагааннуур боомтод 15 жолоочийн шинжилгээнээс илрээгүйг мэдээллээ.
Одоогоор Монгол Улсад COVID-19-ийн батлагдсан тохиолдол 349 байгаагаас 313 нь эдгэрч, эдгэрэлтийн хувь 90 байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна