ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, ахмадын дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Нацагдорж агсны нэрэмжит 2020 оны залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Баянхонгор "Номуун далай" цогцолбор сургуулийн спорт зааланд хоёр дахь өдрөө үргэлжиллээ.
Эрэгтэйчүүд 1972 оноос, эмэгтэйчүүд 2007 оноос хойш өрсөлдөж эхэлсэн энэхүү тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 92, эмэгтэйчүүдийн 50, 55, 57, 68, 76 кг-ын жингийн шигшээ барилдаанууд боллоо. Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга, Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Ө.Пүрэвсүрэн нутгийнхаа дэвжээнд гурав дахь удаагаа залуучуудын улсын аварга боллоо.
Өсвөр үеийн улсын аваргад таван удаа түрүүлж дээд амжилтыг тогтоосон тэрбээр нийт найман алтан медальтай болж байна.
Түүнчлэн энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э.Төгсжаргал залуучуудын улсын хошой аварга болсон. Түүний хувьд өсвөр үеийг оролцуулаад тав дахь түрүүгээ хүртэв. Бусад жинд түрүүлсэн бөхчүүд анх удаагаа улсын аварга болцгоолоо.
Тэмцээний дүн
Эрэгтэйчүүдийн 57 кг (25 бөх)
65 кг (18 бөх)
70 кг (14 бөх)
79 кг (13 бөх)
92 кг (7 бөх)
Эмэгтэйчүүдийн 50 кг (14 бөх)
55 кг (9 бөх)
57 кг (8 бөх)
68 кг (5 бөх)
76 кг (4 бөх)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна