Сэлэнгэ аймгийн хөрш зэргэлдээ Хиагтын раойнд коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой комисс өчигдөр /2020.11.01/ хуралдаж, Алтанбулаг чөлөөт бүсийг тодорхойгүй хугацаагаар хаахаар болсон байна. Тус чөлөөт бүс нь гадаадын болоод дотоодын хөрөнгө оруулалтыг татах зорилготой юм.
Түүнчлэн Засгийн газрын аравдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Цагаан нуур, Боршоо боомтуудыг 21 хоног хаахаар болсон.
Хил залгаа байгаа бүс нутгуудын өвчлөлийн байдал нэмэгдэж, ялангуяа ачаа тээвэрт явж буй жолооч нараас коронавирусийн тохиолдол илрэх нь нэмэгдэж байгаа нь ийнхүү хилээ хаахаас өөр аргагүйд хүргэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна