ДЭМБ-ын Ерөнхий захирал Др Тедрос Адханом Гебрейсус: Халдварын тархалтыг зогсоож болохыг бидэнд харуулсан Монголын ард түмэнд баярлалаа

ALs
2020 оны 11-р сарын 03 -нд

ДЭМБ-ын Ерөнхий захирал Др Тедрос Адханом Гебрейсус Монголын ард түмэн (COVID-19) халдварыг дотооддоо тархахаас сэргийлэх ажлыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэлээ. Тэрээр өөрийн твиттер хуудасдаа "#COVID19-н эсрэг амжилттай тэмцэж байгаад нь Монгол Улсад баяр хүргэе! Эв нэгдлийг эрхэмлэн, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмжийг мөрдөж биелүүлснээр халдварын тархалтыг зогсоож болохыг бидэнд харуулсан Монголын ард түмэнд баярлалаа. Бид хамтдаа!" гэж бичжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна