Сурагчдын өвлийн амралтын хугацааг наашлуулна

ALs
2020 оны 11-р сарын 03 -нд

БШУЯ-ны сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын өвлийн амралтыг арванхоёрдугаар сарын 21-нээс эхлүүлж, 40 хоног амраах товтой байсан ч энэ хугацааг нааш нь татахаар болжээ. Учир нь, дэлхийн олон оронд коронавирусний хоёрдахь давалгаа эхэлж, хорио цээрийг чангатгаад буй.

Хөрш ОХУ-д халдварын тохиолдол эрс нэмэгдсэнээс манай улс Алтанбулаг, Цагааннуур, Боршоо боомтыг тодорхойгүй хугацаагаар хаагаад байгаад юм. Мөн коронавирустэй зэрэгцэн манайд жилийн жилд томуу, томуу төст өвчний дэгдэлт идэвхждэг.

Тиймээс сурагчдын өвлийн амралтыг арванхоёрдугаар сарын 15-наас болгож, наашлуулахаар, харин “ковид-19”-ийн тохиолдол нэмэгдэж, идэвхжвэл арванхоёрдугаар сарын 1-нээс амраах гэсэн хоёр хувилбараар ярьж байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна