Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Халиунбатаар ахлуулсан ажлын хэсэг хурлын хороод, дэд хороо байгуулах асуудлаар хуралдлаа. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Пүрэвдагва, Д.Бадарсан нар түгжрэлийг бууруулах дэд хороо байгуулах санал гаргаж, Хот байгуулалтын хороонд тус дэд хороог байгуулах саналыг ажлын хэсэг дэмжсэн юм.
Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн ИТХ таван хороотойгоор үйл ажиллагаа явуулсан бол 2020-2024 онд зургаан хороо, 11 дэд хороотой ажиллах санал гаргалаа. Тодруулбал,
“Нийслэлийн ИТХ гэдэг Улаанбаатар хотын бодлогыг тодорхойлох, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Үндсэн чиг үүргээ өөрийн хороодоор дамжуулж гүйцэтгэдэг. Хороодын бүтэц, чиг үүрэг хэр оновчтой байгаагаас гэдгээс шалтгаалж иргэдийн хурал үр бүтээлтэй ажиллах вэ гэдэг нь тодорхой болно” гэдгийг ажлын хэсгийн ахлагч М.Халиунбат онцоллоо.
Өнөөдрийн хурлаас гарсан ажлын хэсгийн саналыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэнэ гэж Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ-ээс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна