Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн нэрэмжит “Антимир” наадам болно

ALs
2020 оны 11-р сарын 04 -нд

 Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн нэрэмжит яруу найргийн “Антимир” наадам арваннэгдүгээр сарын 23-нд УДБЭТ-т болно. Тус наадмыг Б.Лхагвасүрэн агсны үр хүүхэд Монголын зохиолчдын эвлэлийн гишүүдтэй хамтран зохион байгуулж буй юм.

   “Антимир” яруу найргийн наадамд оролцох хүсэлтэй яруу найрагчид чөлөөт сэдэвтэй хоёр бүтээлээ бүртгүүлэх боломжтой бөгөөд бүтээлийг арваннэгдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Монголын зохиолчдын эвлэлийн байранд хүлээн авах юм байна.

   Монгол түмний хайртай яруу найрагч Б.Лхагвасүрэн ”Ангир уураг”, “Хос уянга”, “Гашуун өвс”, “Сул асгарсан сувд” зэрэг шүлгийн түүвэр, “Тамгагүй төр”, “Хүйтэн сэнтий”, “Атга нөж”, “Үгүйлэгдсэн хайр” “Галзуу гурвалжин” зэрэг олон арван жүжгийн болон уран сайхны кино зохиол, сонсогчдын сэтгэл зүрхэнд мөнхөрсөн нийтийн шилдэг олон дууны шүлэг туурвисан юм. Тэрээр “Уянгын тойрог”, “Цагаан тэнхлэг” номоороо шинэ үеийн яруу найрагт ур чадварын гайхамшгийг харуулсан давтагдашгүй содон өвөрмөц урлах арга барил, хэлбэр агуулга, урлагийн гоо сайхан, гүн ухаан, сэтгэлгээний шинэчлэлт хийсэн билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна