Монголбанк 19.2 тонн үнэт металл худалдан авжээ

ALs
2020 оны 11-р сарын 04 -нд

Монголбанк энэ оны 10 дугаар сард 2.1 тн үнэт металл худалдан авжээ. Ингэснээр энэ онд худалдан авсан нийт үнэт металл 19.2 тн болсон байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 6.3 тонноор өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 19.2 тн үнэт металлын 17.5 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

Аравдугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 102.1 кг,  Баянхонгор аймаг дахь салбар 114.6 кг, он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 1.6 тн үнэт металл худалдан авчээ. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ өнгөрсөн сард 174,145.46  төгрөг байв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна