Ж.Байден саналын тоогоор дээд амжилт эвджээ

ALs
2020 оны 11-р сарын 05 -нд

АНУ-ын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден сонгогчдоос авсан саналын тоогоор дээд амжилт эвджээ.

“CNBC” телевизийн мэдээлснээр, тэрбээр түүхэндээ хамгийн их санал авч, 2008 онд 69.5 сая орчим санал авч байсан Б.Обамагийн дээд амжилтыг эвджээ.

 “Fox News” телевизийн мэдээлснээр Ж.Байден 70 722 759 санал авсан байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд сонгогчдын коллегийн гишүүдийн 538 саналаас 270-ыг нь авах ёстой. Одоогийн байдлаар Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч, АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп 214 саналтай байгаа бол Жо Байден 248-ынх нь саналыг аваад байна.

Сонгуулийн дүн хараахан гараагүй байгаа бөгөөд аль нэг нэр дэвшигчийн ялалтын талаар ярих арай эрт байгаа хэдий ч хоёр улс төрч хоёул ялалтаа зарласан байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна