Д.Нямхүү: ХӨСҮТ-д COVID-19-тэй өвчтөнүүдтэй ажиллаж байсан сувилагч халдвар авсан

ALs
2020 оны 11-р сарын 06 -нд

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, 11-р сарын 4-5-нд 1068 хүний сорьцонд коронавирусийн шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ТИР ачааны машины хоёр жолоочоос илэрсэн. Тэд Беларусь улсын иргэд бөгөөд 38, 40 настай. Мөн 10-р сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатар онгоцоор ирсэн 19 настай эрэгтэйн давтан шинжилгээгээр илэрсэн. Дөрөв дэх тохиолдол, ХӨСҮТ-д коронавирусийн өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагчийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрлээ. Энэ бол COVID-19-тэй өвчтөнүүдэд үйлчилгээ хийхээр багаараа 14 хоног ажилладаг. Эдгээр хүмүүс тэндээс гараад 14 хоног ажиглалтын байранд тусгаарлагдаж байгаад 28 хоногийн дараа гэртээ харьдаг. Тус сувилагчийн ажиллаж байх 14 хоног дуусахын өмнөх хяналтын шинжилгээгээр коронавирус илэрсэн. Тийм учраас энэ ажлын багийг тусгаарлаж хяналтад авсан. 

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 356 болж, үүнээс 314 буюу 89.2 хувь нь эдгэрчээ. Нийт 310 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. Гэрийн ажиглалтад гурван хүн, сувилалд нэг хүн байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 41 хүн эмчлүүлж буй ажээ. Тэдний 37 нь хөнгөн, дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр байна гэж ЭМЯ мэдээллээ. Одоо ХӨСҮТ-д 66 хүн ажиглалт тандалтад байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна