Солонгос Улсад эмчлүүлэх иргэдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэх болсон. Гэтэл өдгөө Ковид- цар тахлын улмаас хоёр улсын хооронд чөлөөтэй зорчиход бэрхшээлтэй байгаа билээ.
Тэгвэл Солонгос профессороос онлайнаар зөвлөгөө авах телемед үйлчилгээг Сөүл дэх Ханян их сургуулийн эмнэлгийн Монгол дахь эмчилгээний дараах хяналтын төв санал болгож байна. Солонгос Улсад эмчилгээнд орсон иргэд зайнаас эмчлэх Телемед системийг ашиглан хяналтанд орвол эмчийн хувьд тухайн өвчтөн дахин Солонгост очиж үзүүлж байгаагаас ялгаагүй өвчтөний байдлыг мэдэх, эмчилгээний үр дүнг харах, хянах боломжтой болно гэдгийг тус эмнэлгийн ревматизмын салбар эмнэлгийн захирал Ю Де Хён хэлж байна.
Ханян их сургуулийн эмнэлгийн Монгол дахь эмчилгээний дараах хяналтын төв нь 2018 оны хоёрдугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд БНСУ болон Монгол Улсын Эрүүл мэндийн яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд монголчуудын эрүүл мэнд, монгол өвчтөний эмчилгээний дараах хяналтын асуудлыг хариуцан ажиллаж байгаа билээ. Одоогоор нийт 387 үйлчлүүлэгч хамрагджээ.
Эдийн засгийн болон цаг хугацааг хэмнэх давуу талтай Ханян их сургуулийн эмнэлэгтэй холбогдох боломжууд:
- Facebook messenger ID : Ханян их сургуулийн эмнэлэг
- Instagramm : hanyang_hospital_mongolia
- E-Mail : international@hyumc.com
- Ажлын утас : +82 2-2290-9578
Сэтгэгдэл бичигдээгүй байна