Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна

ALs
2020 оны 11-р сарын 09 -нд

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ:Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад  нутгаар цас орохгүй. Салхи: Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө нийт нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх,  Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 7-9 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

2020 оны 11 дүгээр сарын 10-наас 11 дүгээр сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

11-нд Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар, 13-нд Алтай, Хөвсгөлийн уулсаар цас орно. Салхи секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зүүн хэсгээр өдөртөө бага зэрэг хүйтэрнэ

Эх сурвалж: ЦУОШГ

Ойрын өдрүүдийн цаг агаарын дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна