Төв банк өнгөрсөн сарын байдлаар 19 тонн үнэт металл худалдан авлаа

ALs
2020 оны 11-р сарын 09 -нд

Монголбанк өнгөрсөн сард 2 тонн үнэт металл худалдан авч, оны эхнээс нийт 19  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6 тонноор өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 19.2 тонн үнэт металлын 17.5 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө байна.

Өнгөрсөн сарын хувьд

  • Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 102.1 кг,
  • Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 114.6 кг үнэт металл худалдан аваад байна.

Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 1.6 тонн үнэт металл худалдан авлаа. Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж үнэ өнгөрсөн сард 174,145.46  төгрөг байлаа.

График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна