“Student miss mongolia-2020” тэмцээний тэргүүн миссээр Б.Намуунзул тодорлоо

ALs
11-р сарын 09 -нд

“Тансаг мода” загварын агентлагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Student Miss Mongolia-2020” тэмцээн өнгөрсөн аравдугаар сарын 7-нд эхэлж сар гаруй хугацаанд үргэлжлэн шилдгүүдээ тодрууллаа.

Тус тэмцээнд 100 гаруй оролцогч бүртгүүлснээс сүүлийн шатанд 19 оролцогч шалгаран гоо үзэсгэлэн, оюун ухаан, авьяас билэгээрээ өрсөлдсөнөөс тэргүүн миссээр Б.Намуунзул тодорч нэг өрөө байрны эзэн боллоо.

“Student Miss Mongolia-2020” тэмцээний хувьд нэг өрөө байрны шагналын сантай зохион байгуулагдсанаараа онцлог болсон бөгөөд тэмцээний зохион байгуулагчдын зүгээс тэргүүн миссээр тодорсон Б.Намуунзулд байрны батламжийг нь тайзнаа шууд гардуулан өглөө.

дэд миссээр Б.Бямбалхагва, гутгаар байрт Г.Анун нар тус тус тодорлоо.

Дашрамд дуулгахад тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд “Тансаг мода” загварын агентлагийн захирал, Монголын оюутан мисс наадмын санаачлагч Б.Уянга, “Тансаг мода” загварын агентлагийн тайзны алхааны багш Б.Солонго, “Student Miss Mongolia 2019” наадмын тэргүүн мисс Х.Ариунболор, Соёл, урлагийн мэдээллийн төвийн захирал П.Отгонбаатар нар ажилласан юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна