74 сая саналаар АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчөөр Жо Байден тодорлоо

ALs
2020 оны 11-р сарын 08 -нд

АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч тодорлоо. Бямба гарагийн орой Пенсильвани мужийн санал тооллогын дүн гарснаар Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден ялав.  Тус мужийн 20 төлөөлөгчийн саналаас гадна Невада мужийн зургаан  төлөөлөгчийн санал нэмэгдсэнээр Байден нийт 279 саналтай болсныг CNN, BBC агентлагууд зарлажээ. Associated Press, NBC, New York Times, Washington Post зэрэг гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч бас Байдены цуглуулсан саналын тоо 270-ын босгыг давсан тухай мэдээлсэн байна.

Сүүлийн өдөр Дональд Трамп Мэйн мужаас нэг санал нэмж  214 саналтай болжээ. Жо Байден өнөөдрийн байдлаар 74 сая гаруй сонгогчийн саналыг аваад байгаа нь АНУ-ын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болж байгааг хэвлэлүүд онцолж байна.

Жо Байден нь АНУ-ын түүхэнд өмнөх ерөнхийлөгчтэй өрсөлдөөд ялж чадсан 11 дэх хүн болж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд анх өрсөлдөж байснаасаа хойш 32 жилийн дараа, анх сенатын гишүүн болсноосоо хойш 48 жилийн дараа тэр АНУ-ын түүхэнд хамгийн өндөр настайдаа ерөнхийлөгчийн тангараг өргөсөн хүн болох гэж байгаа.

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна