"Боржигидай сэцэн-2020" наадамд яруу найрагч Б.Энхжаргал түрүүллээ

ALs
2020 оны 11-р сарын 09 -нд

Говьсүмбэр аймгаас зохион байгуулдаг МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Пүрэвийн Бөхбатын нэрэмжит "Боржигидай сэцэн-2020" Монгол туургатны яруу найргийн наадамд МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Энхжаргал түрүүллээ.

Дэд байрт Д.Нацагдоржийн шагналт, яруу найрагч А.Лхагва, гутгаар байрт "Боржигидай сэцэн" салбарын гишүүн Б.Аасүрэн, тусгай байрт Г.Сэр-Одын шагналт, яруу найрагч Э.Гантулга, ОХУ-ын Буриад Улсын ардын уран зохиолч Баяр Дугаров, ӨМӨЗО-ны яруу найрагч Энххад нар шалгарсан байна.

Тус наадамд оролцсон найрагчид “Монголын нууц товчоо” сэдвээр болон бусад наадамд уншиж байгаагүй чөлөөт сэдвийн нэг шүлгээр оролцсон аж.

Наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр утга зохиолыг дэмжигч “БӨХБАТ” сан, хамтран зохион байгуулагчаар Говьсүмбэр аймгийн ЗДТГ, аймгийн нийтийн номын сан ажилаж байна.

Тэргүүн байр эзэлсэн найрагч “Боржигидай сэцэн” цом, хүндэт өргөмжлөл, хоёр сая төгрөг, дэд болон гутгаар байр, шагналт байрт шалгарсан найрагч тусгай шагнал гарджээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна