Тусгай үүргийн онгоцоор 97 иргэн ирнэ

ALs
2020 оны 11-р сарын 09 -нд

Алматы-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 03:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 14:20 цагт газардах хуваарьтай байна

Тус онгоцоор 97 иргэн эх орондоо ирнэ. Үүний 2 нь өндөр настан, 17 нь эрүүл мэндийн шалтгаантай, 40 нь оюутан, 38 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, БиЖи, Ворлд Монголиа зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна