Ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг өнгөрсөн сарын нэгнээс хойш Төв банк болон банкнууд нийт 54 тэрбум төгрөгийн зээлийг 767 иргэнд олгожээ. Монголбанкны санхүүжилт дээрх зээлийн 61 хувийг эзэлж байгаа бол бусад эх үүсвэрийг арилжааны банкууд гаргасан байна.
Ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрийн орлогоор 2020 оныг дуустал ипотекийн зээлийг үргэлжлүүлэн Төв банкнаас санхүүжүүлэх юм. Цаашид санхүүжилтийн эх үүсвэрийн тогтвортой тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийг боловсруулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна