"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нар өнөөдөр давж заалдана

ALs
2020 оны 11-р сарын 10 -нд

“Эрэл”-ийн үүсгэн байгуулагч, “Дэм санхүүгийн нэгдлийн” захирал Б.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно.

“Номин холдинг”-ийн тэргүүн Ш.Баярсайханыг залилан мэхэлсэн гэх хэрэгт тэднийг яллагдагчаар татаад байгаа юм. Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарыг доор заасны дагуу буюу мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон шүүж байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т заасан “Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилж ноцтой хохирол учруулсан”,
18.6-2.2 дахь хэсгийн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах хэргийг байнга тогтвортой үйлдсэн”

Эх сурвалж: Шүүхийн мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна