"ИНЕГ дарга нарын хүүхдийг гадаадад сургасан асуудлыг шалгаж шийдвэрлэсэн"

ALs
2020 оны 11-р сарын 10 -нд

Иргэний Нисэхийн Ерөнхий Газар 2015 онд 62 даргын хүүхдийг 3.3 тэрбум төгрөгөөр гадаадад сургасан талаар иргэд твиттер сүлжээнд бичих боллоо. 

Энэ талаар АТГ-аас тодруулахад "ИНЕГ-аас дарга нарын хүүхдүүдийг гадаадад сургасан асуудалд тухайн үед нь шалгалт хийж зөрчлийг таслан зогсоосон. Шийдвэрлэх арга хэмжээ авсан" гэсэн тайлбарыг өглөө. 

Тухайн үед хөдөлмөрийн дотоод журмыг боловсронгуй болгох, гадаадад оюутнуудыг тэтгэлэгт суралцуулах талаар тусгайлсан журмыг боловсруулж мөрдөх шаардлагатай гэсэн чиглэлийг АТГ-аас ИНЕГ-т өгчээ. 

ИНЕГ гадаадад гэрээгээр сурч байгаа оюутнуудын сургалтын төлбөрт 2013 онд 2.70 тэрбум, 2014 онд 2.74 тэрбум, 2015 онд 3.4 тэрбум, 2016 онд 838 сая төгрөг зарцуулсан бөгөөд 4 жилийн хугацаанд нийт 9.8 тэрбум төгрөгийн зардлыг зарцуулсан талаар 2018 онд бид мэдээлсэн. 

2017 онд тус газрын тэтгэлгээр нийт 22 хүн 583.260 ам.долларын тэтгэлгээр гадаадад суралцахаар явсан байна. Сонгон шалгаруулалтыг нээлттэй бус, ил тод бус байдлаар зохион байгуулж, олон нийтийг танилцах боломжоор хангаагүй талаар тухайн үед АТГ-аас мэдээлж байсан юм. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна