Нийтийн тээвэр өглөө, оройн хуваарьт өөрчлөлт орлоо

ALs
2020 оны 11-р сарын 11 -нд

21 хоногийн тусгаарлалтаас гарсан жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусийн халдвар илэрсэн тул УОК-оос нийтийн тээврийн хуваарьт дараах байдлаар өөрчлөлт орууллаа.

Тодруулбал нийтийн тээвэр өглөө 06.00-10.00, орой 17.00-21.00 цагийн хооронд буюу ажил ирэх, тарах үед иргэдэд үйлчилнэ. 

Халдвар авсан иргэдтэй нэгдүгээр хавьталд орсон иргэдийн судалгааг Эрүүл мэндийн яамнаас гаргасан бөгөөд 16 хүнийг тогтоож шинжилгээ авч байгаа юм байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна