УОК: Хүнсний нөөц хангалттай тул зохиомол дараалал үүсгэхгүй байхыг зөвлөлөө

ALs
2020 оны 11-р сарын 11 -нд

Улсын онцгой комиссоос арваннэгдүгээр сарын 11-ний 01:30 цагаас 14-ний 23:59 цаг хүртэл Улаанбаатар хотод хөл хорио тогтоогоод буй.

Хүнсний нөөц хангалттай, хүнсний аюулгүй байдлын нөөцийг хангалттай бүрдүүлсэн тул иргэд хөл хориотой холбоотойгоор зохиомол дараалал үүсгэхгүй байхыг УОК-оос зөвлөлөө.

Хэдийгээр хөл хорио тогтоосон боловч хүнсний дэлгүүрүүд тогтсон цагийн дагуу ажиллах тул зохиомол дараалал үүсгэхгүй байх ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан онцоллоо.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Хүнсний хангамжийг хангалттай нөөцөлсөн. Францын иргэнээс коронавирусийн халдвар илрэхэд манай иргэд хүнсийг их хэмжээгээр нөөцөлж, дэлгүүр супермаркетуудад очер, дараалал үүсгэж байсан. Тиймээс иргэдийг энэ гурван хоногийн хугацаанд ийм үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна. Дэлгүүр, супермаркетууд хэвийн ажиллана” гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна