Урьдчилсан байдлаар: Халдвар авсан жолоочийн ЯВСАН ЧИГЛЭЛ

ALs
2020 оны 11-р сарын 11 -нд

Олон улсын тээврийн жолооч 21 хоногийн тусгаарлалтаас гарсны дахин халдвар илэрсэн тул хариу арга хэмжээ авч, Улаанбаатар хотод гурав хоног хөл хорио тогтоохоор Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн. Тэгвэл тухайн жолоочийн явсан чиглэлийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс урьдчилсан байдлаар гаргажээ. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Алтанбулаг боомтоор ирсэн жолооч 21 хоногийн тусгаарлалтаас гарснаас 4 хоногийн дараа шинжилгээ авахад жолооч болон түүний эхнэрээс халдвар илэрсэн тул тэднийг ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн ойрын хавьталд орсон хүмүүсээс шинжилгээ авч байна. Тандалт судалгаа 2-3 хоног үргэлжлэхээр байна. Иргэд амны хаалтаа зүүж, зайгаа барьж, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмээ маш сайн барихыг зөвлөж байна. Эрүүл мэндийн салбар бэлэн байдлаа хангасан. Халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт холбогдон хэрхэн хаана хандахаа тодорхой болгож байж, эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна" гэлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна