Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг ХААЛАА

ALs
2020 оны 11-р сарын 11 -нд

Улсын онцгой комиссын шийдвэрээр арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс гурван хоногийн хугацаанд Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаалаа. Тодруулбал 11 дүгээр сарын 11-ний 02.00 цагаас 13-ний 23 цаг хүртэл хаах шийдвэр гаргажээ. 

Хотоос гарах хөдөлгөөнд автозам, нислэг, галт тэрэгний хөдөлгөөн мөн давхар багтжээ. 

Алтанбулаг боомтоос орж ирсэн олон улсын ачаа тээврийн жолооч болон түүний эхнэрээс коронавирус илэрсэн. Үүнтэй холбогдуулан нэгдүгээр шатны хавьтагч нарыг тогтоох ажил явагдаж байна. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар "Олон улсын тээврийн жолооч 21 хоног тусгаарлалтын дараа гэрийн тусгаарлалтад шилжсэн. Лабораторийн шинжилгээгээр жолоочоос болон түүний гэр бүлийн хүнээс коронавирус илэрсэн нь батлагдлаа. Тийм учраас нийслэлд гурав хоногийн хугацаанд хөл хорио тогтоохоор боллоо. Энэ хугацаанд коронавирусийн халдвар авсан хүмүүсийн хавтлыг тогтоох мөн тандалт судалгаа хийнэ" гэлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна