Үзвэр, үйлчилгээ, баар цэнгээний газруудыг ХААЛАА

ALs
2020 оны 11-р сарын 11 -нд

Улсын онцгой комиссын шийдвэрээр үзвэр, үйлчилгээ, олон нийтийн үйл ажиллагаа, баар цэнгээний газрын үйл ажиллагааг гурав хоногийн хугацаатай зогсоохоор болжээ.

Тодруулбал олон улсын тээврийн жолооч 21 хоног тусгаарлалтад байж байгаад гэртээ гарснаас нь дөрөв хоногийн дараа өөрөөс нь болон гэр бүлийн хүнээс нь коронавирусийн халдвар илэрсэн нь шинжилгээгээр батлагджээ. Тиймээс хариу арга хэмжээ авах төлөвлөгөөний дагуу нийслэлд хөл хорио тогтоох шийдвэр гаргаж, ойрын хавьтлыг судалж, тандалт судалгаа хийж эхэлжээ.

Иймд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй бүх төрлийн соёл, урлагийн байгууллагууд, үзвэр, үйлчилгээний газрууд, цэнгээнт үйлчилгээний аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг өнөөдрөөс буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн 3 хоног хаах шийдвэр гарлаа.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хүүхдүүдээ гэрээс гаргахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахиарай. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна