Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар хурлаар Коронавируст халдвар (Covid-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 11 дүгээр сарын 11-13-ны өдрийн хооронд нийслэл Улаанбаатар хотод хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа. Иймд 11 дүгээр сарын 12-ны пүрэв, 13-ны баасан гарагт төлөвлөсөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгүүдийг түр хугацаагаар хойшлуулах чиглэлийг УОК-оос Монгол Улсаас БНСУ-д сууг Элчин сайдын яаманд хүргүүлжээ. “Иргэд үүссэн нөхцөл байдлыг ойлгон хүлээн авч, дараагийн нислэгийн хуваарь гартал хүлээцтэй байхыг уриалж байна. ЭСЯ-аас тусгай үүргийн нислэгийн шинэчлэгдсэн хуваарь гарсан даруйд мэдээлэх болно” хэмээн Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс мэдээлсэн байна
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна