A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: HTTP request failed! HTTP/1.1 404 Not Found

Filename: models/Weather_m.php

Line Number: 61

Backtrace:

File: /home/admin/web/als.mn/public_html/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents

File: /home/admin/web/als.mn/public_html/application/libraries/Front_Controller.php
Line: 87
Function: get_all_weather

File: /home/admin/web/als.mn/public_html/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/admin/web/als.mn/public_html/index.php
Line: 146
Function: require_once

Автобусны буудлын 86 эцсийн зогсоолд хяналтын ажилтан өдөр бүр ажиллаж байна

Автобусны буудлын 86 эцсийн зогсоолд хяналтын ажилтан өдөр бүр ажиллаж байна

Отгоо
2020 оны 11-р сарын 23 -нд

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын 26 мянга гаруй алба хаагч коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга  хэмжээг эрчимжүүлэх, бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна.Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас өчигдөр  /2020.11.21/ авч хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар өглөө.Тэрбээр “Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгсэл, албаны болон хувийн автомашинаараа 07.00-22.00 цагийн хооронд зорчих нь нээлттэй болсон. Мөн нийтийн тээврийн цагийн хуваарийг энгийн горимд шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг өнөөдөр авч байна. Нийслэлийн хэмжээнд 86 автобусны буудлын эцсийн зогсоолд хяналтын ажилтан өдөр бүр гарч нэг автобусанд дунджаар 12 хүртэлх тооны зорчигч суух, хүн хоорондын зай барих,  ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байдалд хяналт тавьж байна. Мөн нийслэлийн хүн амын дунд хүнсний хомсдол үүсгэхгүйн тулд нийслэлийн зургаан дүүрэгт нөөцийн махны 19 цэгт өдөр бүр 50 тонн махыг худалдан, борлуулж байна. Одоогийн байдлаар хүнсний үйлдвэрүүд доголдолгүй үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Нийслэлийн хэмжээнд 18 шинжилгээний төв, 84 өрхийн эрүүл мэндийн төвөөр түргэвчилсэн оношлуураар нийт 3437 иргэнийг коронавирусийн шинжилгээнд хамруулсан. Иргэддээ анхааруулж хэлэхэд хөл хорионы дэглэм огт буураагүй, халдвар хамгааллаа сайн сахихыг зөвлөе” гэв.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна