“The Hu” хамтлаг энэ онд 98 тоглолт хийхээр төлөвлөж байжээ

Отгоо
2020 оны 11-р сарын 23 -нд

“Чингис хаан” одонт “The Hu” хамтлаг энэ онд дэлхийн рок хөгжмийн алдартай том фестивалиудаас гадна нийт 98 тоглолт хийхээр төлөвлөж байжээ.

Энэ талаар хамтлагийн продюсер Б.Дашдондог өөрийн цахим хуудасдаа “Уг нь дэлхий дахинаа цар тахал гараагүй байсан бол “The Hu” хамтлагийн залуус 2020 онд нийт 98 тоглолт хийх байлаа. Мөн Латин америкийн орнуудаар аялан тоглолт хийх байсан. Нөгөө талдаа энэ нөхцөл байдал давуу тал болж өгч байна. Хамтлагийн залуус хоёр дахь цомгийнхоо ажилд төвлөрч, шаргуу ажиллаж байна. Одоо 2-3 дууныхаа хоолойны бичлэгт ороод дуусчихсан. Бид өвөг дээдсийнхээ түүхийг эргэн сануулсан, Монголчуудынхаа сэтгэл зүрхийг доргиосон цоо шинэ дуунуудаа бэлдэж байна. Миний хувьд “The Hu” хамтлагаас өмнө таван цомог гаргахаар төлөвлөж байсан. Хоёр нь миний хуучин дуулж байсан уран бүтээлээс бүрдэх бол гурав нь цоо шинэ дуунууд багтах юм. Эдгээр цомгийн ажлаа дуусгасан ч хараахан гаргаж амжаагүй байна. Шинэ цомогт маань ээждээ зориулсан дуу бий. Би ээжийгээ таван настайдаа алдсан. Ээжийгээ бүүр түүрхэн санадаг юм” хэмээн бичжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна