Эмзэг бүлгийн иргэдийг 2.4 сая ширхэг амны хаалтаар хангана

ALs
2020 оны 11-р сарын 24 -нд

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар салбарын сайд нар мэдээлэл хийлээ.

Арваннэгдүгээр сарын 24-нөөс эхлэн 119.mn сайтад халдварын шинэ тохиолдлын талаарх мэдээллийг тодорхой байршуулж байхаар болжээ. Тодруулбал, шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдол хаана, ямар хаяг дээр байсныг тус сайтаас харах боломжтой болж байна. Ингэснээр мэдээллийг ил тод хүргэх боломж бүрдэх юм байна.

Мөн зорилтот бүлгийнхнийг халдварт өртөх, халдвар тараах хамгийн эрсдэлтэй бүлэгт тооцдог. Тиймээс холбогдох байгууллагуудаас нэн ядуу өрхийн иргэдээс тандалт авах, амны хаалт тараах ажлыг зохион байгуулах болсон байна.

Эмзэг бүлгийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны нэгжээр дамжуулан 2.4 сая ширхэг амны хаалтаар  хангах болсныг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдэгдлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна