Буяны компанийн нэрээр хуурамч бичиг үйлдэж 2.6 сая төгрөг залилжээ

ALs
2020 оны 11-р сарын 24 -нд

Эрүүгийн цагдаагийн албанаас бүх нийтийн бэлэн байдал зарласан эдгээр өдрүүдэд цахим орчинд гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой мэдээллийг шалган ажиллаж байна. Уг ажлын хүрээнд “Цахим ажил” гэх хаягаас “Хөдөө орон нутгаас хотод ирээд гацагсад холбоо барина уу” гэх зар байршуулан, иргэдийг залилж байсан, 35 настай Б, 33 настай У нарын үйлдлийг илрүүллээ. Тухайн этгүүдүүд нь уг гэмт хэргийг үйлдэхдээ нас барсны гэрчилгээ, буяны компанийн нэрийг барьж, хуурамч бичиг баримт үйлдэн, иргэн тус бүрээс 250 мянган төгрөг авдаг байжээ. Одоогийн байдлаар энэ төрлийн 12 гэмт хэрэг үйлдсэн  нь шалгалтын явцад тогтоогдоод байгаа аж. Сэжигтэн Б, У нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 буюу Залилах, 23.2 Хуурамч бичиг баримт үйлдэх ашиглах гэсэн заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх аж. Мөн Б нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст залилах гэмт хэргээр яллагдагчаар татагдан шалгагдаж байжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна