Баянхонгор аймагт хувийн автомашин болон явган хүний хөдөлгөөнийг хязгаарлалаа

ALs
2020 оны 11-р сарын 25 -нд

Баянхонгор аймагт түргэвчилсэн оношлуурын шинжилгээгээр нэг иргэний хариу сул эерэг буюу саармаг гарсан талаар бид мэдээлж байсан.

Үүнтэй холбогдуулан Баянхонгор аймгийн онцгой комисс дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд 11 сарын 25-наас буюу өнөөдрөөс эхлэн 

  • Эрчим хүч, ус хангамж, эрүүл мэнд, банкны төлбөр тооцооны, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект байгууллагын, шүүх, прокурорын ажилтан, алба хаагч нар хувийн машинаараа өглөө 07-09, орой 17-19 цагт
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, эм эмийн хэрэгсэл түгээлт, газрын тос түлшний хангамжийн автомашинууд  өглөө 09-11, орой 19-21 цагийн хооронд   замын хөдөлгөөнд оролцоно.
  • Бусад цагт явган хүн, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа. 
  • Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цуцлагдах хугацаа хүртэл дээрхи цагийн хуваарийг мөрдөнө.  

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна