94 чиглэлд 864 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явжээ

ALs
2020 оны 11-р сарын 25 -нд

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт улс даяар шилжиж, хөл хорио тогтоосон энэ үед онцгой шаардлагатай 13 чиглэлийн үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд   ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгслээр 06:00-22:00 цагийн хооронд энгийн горимоор зорчиж байгаа. Өчигдрийн /2020.11.24/ байдлаар 94 чиглэлд 864 тээврийн хэрэгслээр 113908 хүн зорчжээ. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй автобуснуудын ариутгал, халдваргүйжүүлэлтийг өдөр бүр 06:00-10:00 цагийн хооронд рейс бүрт эцсийн 19, дундын 10 зогсоол дээр хийж байна.

 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна