Стэнфордын их сургуулийн доктор Дашдоржийн Наранбаатар коронавирусийн эсрэг вакцин гарган авах Оксфордын их сургуулийн багт ажиллаж байгаа чадварлаг нэгэн юм. Тэрбээр цар тахал дэгдсэнээс хойш Монголын иргэддээ зориулан коронавируст халдвартай холбоотой олон талт мэргэжлийн зөвлөгөө мэдээллийг цахимаар өгч байгаа.
Олон жилийн турш Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран хорт хавдрын эмийг гарган авахад хувь нэмрээ оруулан ажилласнаас гадна, хавдрын эсрэг эм тариаг Монгол улсдаа үнэ төлбөргүй оруулж ирэх ажлыг хариуцаж байсан. Түүний дэмжлэгтэйгээр 5000 эрүүл мэндийн байгууллагын албан хаагчид В,С вирусийн эсрэг вакцин хийлгэж байжээ. Тус вакцины нэг тун нь л 900 ам.доллараар зарагдаж байсан юм. Ердөө хэдхэн өдрийн өмнө Оксфордын гарган авч буй халдварын эсрэг вакцин нь вирусээс хамгаалах эерэг үр дүнг үзүүлсэн тухай тус байгууллагын эрх баригчид мэдээлсэн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна